Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ” БОЛЛОО

2017-08-25

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн багш нарын бага хурал өнөөдөр болж тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын НХХ-ийн дарга С.Амраа, Боловсрол, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Намсрай болон сургуулиудын удирдлагууд, багш, хичээлийн эрхлэгч нар оролцлоо.

Бага хурлын үеэр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр ба STEM боловсролын талаарх мэдээлэл, 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, мөн 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын төсөл танилцуулах, багшийн ёс зүйн хорооны 2016-2017 оны ажлын тайлан, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтыг батлах гэх мэт илтгэлүүд тавигдсан төдийгүй багш сурган хүмүүжүүлэгчдийн санал шүүмжийг сонсож хариу өглөө.

Мөн хурлын үеэр аймаг, улсын олимпиадад амжилт үзүүлсэн анги хамт олон болон сурагч, багш нарыг шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%