Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“GIZ” ТӨСЛИЙН УДИРДЛАГУУД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017-08-31

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг ( GIZ ) -ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн, дэд захирал О.Батболд нар Германы нэртэй эдийн засагч Др.Др. Ханс Варнер Зинн, түүний эхнэр хатагтай Герлинда Зинн нарын хамтаар өчигдөр манай аймагт ажиллалаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд манай аймагт хэрэгжиж буй “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн III үе шатыг 2017-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан ноён Ханс Варнер Зинн нь манай аймгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон 4 талт түншлэлийн төлөөллүүдэд дэлхийн эдийн засгийн чиг хандлага ямар байгаа, Монгол Улсын эдийн засгийн бодлого хэрхэн уялдаж болох, төвлөрөлийг бууруулан аймаг бүс нутгийн эдийн засгийг хэрхэн сайжруулж болох талаар жишээ, баримтыг дурдан оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан юм.

Мөн аймгийн 4 талт түншлэлийн зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран хэрэгжүүлсэн “Баруун Монголын соёлын өвийг таниулсан гэр мэдээллийн төв” төслийн хүрээнд байгуулсан аялал жуулчлалын мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцан ба ЭТИС хөтөлбөрөөс мэдээллийн төвийн брошур, танилцуулгуудыг англи, Герман хэл рүү орчуулах, Google хайлтын системд Увс аймгийн аялал жуулчлалын мэдээллийн илэрцийг сайжруулах гэх зэрэг дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

Хатагтай Герлинда Зинн нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн “Зонта” байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн юм. Тэрээр Увс аймагт ирсэн завшааныг ашиглан аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүдтэй уулзаж жендерийн тэгш байдлын талаар санал солилцож, цаашид Монгол, Германын эмэгтэйчүүдэд бие биенээсээ суралцах зүйл их байгааг онцлов.

Мөн энэ үеэр “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн III үе шатын хүрээнд аймгийн 4 талт түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд талуудад ямар сорилт бэрхшээл, шаардлагатай байгааг илрүүлэх зорилготой хэлэлцүүлгийг ЭТИС хөтөлбөрийн хөндлөнгийн чиглүүлэгч удирдан явуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%