Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “МАНАЙ УВС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-09-11

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат Голомт банкны сувгийн удирдлагын газрын захирал У.Хосжаргал, Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр, Голомт банкны Увс салбарын захирал Д.Өнөрцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

Голомт банкны удирдлагууд аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэн юм.

Энэхүү санамж бичгийн хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих замаар жилд 200-аас доошгүй шинэ, 500-аас доошгүй байнгын болон улирлын ажлын байр бий болгох, Увс аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох Чацаргана үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах, Сумдын төвийн нэгдсэн халаалтын сүлжээ байгуулах ажилд шалгарсан аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг уян хатан нөхцөлтэйгээр шуурхай шийдвэрлэх, улмаар төсөл хөтөлбөртэй холбож зардлыг бууруулах, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн сахилга баттай болох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэргийг тэргүүлэх зорилт болгон ажиллах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%