Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ОХУ-ЫН ТУВА УЛСЫН ДЭЭД ХУРЛЫН СОНГУУЛЬТАН, АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2017-09-20

Баруун бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын дээд хурлын Төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалт, спортын арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, орон нутгийн НӨУЁБ-ын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцох мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах зэрэг ач холбогдолтой, үр дүнтэй уулзалт болсон юм.

Энэ удаагийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бол ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсаас Тува улсын Дээд хурал /парламент/-ын холбооны байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд ба мэдээллийн бодлогын хамтын ажиллагааг хариуцсан байнгын хорооны дарга Кара-оол Юрий Валерьевичаар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл, Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Энхбатаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцсон бол манай аймгаас ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцлоо.

Спортын тэмцээнд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%