Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймагт архивын байгууллага байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна

2017-09-22

Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа бол, Увс аймагт архивын байгууллага байгуулагдсанаас хойш 60 жилийг ардаа орхижээ.

Төрийн албан хэрэг хөтлөлтийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, иргэдийн оюуны үнэт өв, түүх, соёлын дурсгал болох архивын баримт, эх сурвалжийг хадгалан хамгаалж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой тус байгууллага 1957 онд Улсын архив нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Орон байрны хувьд хүндхэн нөхцөлд үйл ажилагаагаа явуулж эхэлсэн тус байгууллагын орчин нөхцөл, үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд тодорхой ахиц гарсан байна. Тухайлбал архивын лавлагаа, үйчилгээнд цахим системийг нэвтрүүлсэн нь иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх боломж бүрджээ. Увс аймгийн архивын салбарын түүхэн он жилүүүдэд төр засгийн дээд байгууллагаас авч хэрэгжүүүлж байсан арга хэмжээ, баримталж байсан бодлого, зорилтыг илтгэсэн түүхийн гэрч болсон баримт бичгүүдээс гадна үе үеийн ахмад ажилчдын ажилласан жилийг илтгэх 2.834.371 цаасан суурьтай баримт, 29.700 зураг төслийн баримт хадгалагдаж, 240 орчим хөмрөг үүсгэгч байгууллагын 30 мянган хадгаламжийн нэгжтэй архивын тасаг болон хөгжиж, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дэргэд үйл ажиллгаагаа явуулж байна.

Увс аймгийн архивчид түүхэн баярын өдрөөрөө Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж улмаар Ойрад ХЖТ-т баярын хурал, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Мөн Аймгийн Орон нутгийг судлах музейтэй хамтран Увс аймагтай холбоотой түүхэн баримт бичгийн үзэсгэлэн гаргалаа.

Ийнхүү Увс аймгийн архивын салбарын хөгжлийг бичилцсэн архив,бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн үе үеийн ажилтан, албан хаагчид түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%