Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2017-10-06

Увс аймгийн Боловсролын салбарынхан өнөөдөр Дэлхийн багш нарын 23 дахь, Монголын багш нарын 51 дэх өдрийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын хурлыг БСУГ-ын дарга С.Дашням нээсэн бөгөөд хурлын үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Э.НасанбатЗДТГ-ын дарга С.Батжаргал, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг, НБХ-ийн дарга С.Амраа болон Улаангом сумын удирдлагууд, ахмад багш нарын төлөөлөл мөн аймгийн боловсролын салбарын мэргэжилтэн, багш нар оролцлоо.

ИТХ-ын дарга нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Боловсролын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагсдын суралцах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээ хангамжийг сайжруулах чиглэлээр нэлээд анхаарч ажиллах болно. Манай боловсролын салбарынхан дотор эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж амжилт гаргаж байгаа сургуулиуд, багш нар олон байгаад сэтгэл хангалуун байна" гэдгийг онцоллоо.

Хурлын үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг МУЗГ-ын шагнал Боловсролын тэргүүний шагнал, Соёлын тэргүүний ажилтан, Аймгийн хүндэт тэмдэг, Ю.Цэдэнбалын ойн медаль, Аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл, зэрэг шагналаар шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%