Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны А/41 дугаар тогтоолоор монголд цана дугуй, явган аялалын спортыг санаачлан хөгжүүлсэн, хөнгөн атлетикийн анхны шигшээ баг байгуулж, хүндийн өргөлтийн спортын суурийг тавьсан тус сумын уугуул, монголын биеийн тамир, спортыг үндэслэгч, хилийн цэргийн бэлтгэл хурандаа Чүлтэмийн Найдангийн нэрэмжит "Олимп судлалын танхим"-ыг бүрэн дунд сургуульд байгуулах тухай шийдвэрийг гаргалаа.
Уг танхимыг байгуулж, алдар гавъяаг нь орон нутагт нь алдаршуулах, хүүхэд залуучуудад сурталчлах санаачилгыг Ч.Найдантай хамт ажиллаж байсан хилийн цэргийн бэлтгэл хурандаа Д.Шаравшагдар санаачилан ИТХ-д хүсэлт гаргасан бөгөөд 2017.10.14-ны өдөр Ч.Найдангийн үр хүүхэд, ач зээ, Д.Шаравшагдар, н.Ганхуяг нар уг танхимыг байгуулж, албан ёсны нээлтээ хийн орон нутагт хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр Ч.Найдангийн үр хүүхдүүд, ач зээ нар ивээн тэтгэж, гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.