Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Наранбулаг сумын ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийлээ

2017-10-25

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт, шинжилгээ мониторингийн зөвлөн туслах баг 10-р сарын 17-ны өдөр Наранбулаг суманд ажиллаж, сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Наранбулаг сумын ИТХ нь 21-н төлөөлөгчтэй, хурлын 3-н хороотой /Нутгийн удирдлага, хууль зүй дотоод хяналтын хороо, Төсөв, санхүү эдийн засаг, хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо, Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, хүнс ХАА, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтэцийн хороо/, 4-н багийн ИНХ-ын даргатай үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ онд сумын ИТХ-ын хуралдаан 2-удаа хуралдаж сумын ИТХ-ын 2017-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн биелэлт, хагас жилд хийсэн ажлын тайлан, сумын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тухай асуудлуудыг хэлэлцсэн шийдвэрлэсэн бол, ИТХ-ын тэргүүлэгчид 11-н удаа хуралдаж цаг үеийн шинжтэй асуудлуудыг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%