НӨУЁБ байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэлээ
Монгол Улсад НӨУЁБ байгуулагдсаны 25 жилийн ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд 2017.10.19-2017.10.25-ыг дуусталх хугацаанд сумын ИТХ-ын төлөөлөгчид,БИНХ -ын дарга нарын бүрэлдэхүүнтэй 4 ажлын хэсэг 14 байгууллага, ААН-р орж, 155 иргэнд аймаг, сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг сурталчлан, энэ үеэр 14 иргэнээс 15 санал хүсэлт гарсныг бүртгэн нэгтгэж шийдвэрлүүлэхээр сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд хүргүүллээ. Мөн 2017.10.26-ны өдрийн 16:00 цагт Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн ИНХ-аар сонгогдон ажиллаж байсан үе үеийн төлөөлөгч, удирдлагуудын уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулж, нийт 56 хүн оролцсон бөгөөд сумын ИТХ-ын дарга Б.Дэлгэр мэндчилгээ дэвшүүлэн, сумын ИТХ-ын түүхийн товч танилцуулга, одоогийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, "НӨУЁБ-ын түүхэн замнал, цаашид анхаарах асуудлын талаар" Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхбат, "НӨУЁБ, нутгийн захиргааны байгууллагын харилцаа хамтын ажиллагааны талаар" аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Бат-Өлзий нар мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогчид санал бодлоо хуваалцлаа. Мөн өдрийн орой 20:00 цагт 2016-2020 онд бүрэн эрх нь хэрэгжиж буй сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нараас иргэддээ талархах "Хүндэтгэлийн концерт цэнгүүн"-ийг бэлтгэн толилууллаа. Энэ үеэр иргэдийнхээ итгэлийг хүлээж сумын ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон Төлөөлөгчдийг Нутгийн удирдлагын болон аймгийн засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. .