Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗСЗ Зүүнхангай суманд ажиллалаа

2017-11-01

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсэг 2017 оны 10-р сарын 31-ний өдөр Зүүнхангай суманд ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ажил байдалтай танилцаж заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, ард иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж, суманд үйл ажиллагаа явуулж буй архи болон согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж ажиллалаа.

Аймгийн прокурорын газар нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 200 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэнээс хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан 94, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн 126, мөрдөн байцаалтын 40 хэрэг нээж хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд тус суманд 2016 онд 13 гэмт хэрэг гарсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 11 гэмт хэрэг үйлдэгдээд байна.

Аймгийн хэмжээнд энэ онд дараах төрлийн гэмт хэргүүд өсөх хандлагатай байна. Үүнд:

• Хүчиндэх гэмт хэрэг

• Худал мэдүүлэг өгөх, гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг

• Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг

• Хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг

• Золгүй байдлаар амь насаа хохироох

• Үйлдэгдсэн гэмт хэргийг нуун далдлах

Гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөл:

• Архи согтууруулах ундааны зүйлийн хэрэглээ их,

• Гэр бүлийн таарамжгүй харьцаа,

• Ёс суртахууны дорой байдлаас үйлдэгдэж байгаа

• Ажлын насны хүмүүсийн ажилгүй байдал,

• Хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүй

• Хууль сурталчилах, таниулах ажил хангалтгүй

• Мэдээлэл түгээх , мэдээлэл хүлээн авах ажлын уялдаа холбоо хангалтгүй

• Хөрш зэргэлдээ аймаг, сумаас отрын зориулалтаар ирсэн иргэдийг гадуурах, хөөх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%