Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бөхмөрөн сумын Засаг дарга Т.Төртогтох: Хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль, ёсыг чандлан сахина

2017-11-09

1.Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

Миний бие нь 1989 онд Увс аймгийн Бөхмөрөнд суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

1996-2004 онд тус сумынхаа 8 жилийн дунд сургууль

2004-2006 онд Улаангом сумын 2 р 10н жилийн сургууль

2006-2010 онд Улаанбаатар хотод Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийг ‘’ ОУ-н гааль татварын мэргэжилтнээр тус тус суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 2010-2011онд Улаанбаатар хотод шувууны аж ахуй “Башага” ХХК-д Нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2011 онд төрсөн сумандаа ар гэрийн шалтгаанаар ирсэн.

2011-2012 онд сумынхаа Тогтвортой амьжиргаа-2 төслийн зохицуулагч, 2012-2014 онд Татварын байцаагч,  2014 оны 04-р сарын 01-ээс Бөхмөрөн сумын МАН-ын хорооны даргын ажил 2016 оны сонгуулийн үр дүнгээр Аймгийн хурлын төлөөлөгч, Бөхмөрөн сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

 

2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд сонгогдсон тойргийнхоо талаар мэдээлэл өгнө үү?

- Увс аймгийн Бөхмөрөн сум нь Аймгийн ИТХ-ын II –р тойрогт багтдаг. Хүн ам 1106 эмэгтэй, 1165 эрэгтэй, нийт 2271, 543 өрх сумын төвд суурьшдаг. Малчин өрх 277 байна.

Тус сум нь Байшинт, Хар-алтат, Гурванжигэртэй гэсэн 3 багтай, нийт 543 өрх, 2271 хүн амьдарч байна. Увс аймгийн баруун хойд хэсэгт Улаанбаатар хотоос 1600 км, аймгийн төвөөс 180 км зайд байрладаг.

            Оросын холбооны улсын Бүгд Найрамдах Тува улс, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, Увс аймгийн Түргэн, Сагил, Ховд, Улаангом сумын 4-р багтай хиллэдэг. Хилийн цэргийн 01-р застав, Эрүүл мэндийн төв, Ахлах сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэсэг зэрэг төсөвт байгууллагууд байдаг.

            Үүрэн холбооны бүх сүлжээтэй төвлөрсөн эрчим хүч, нэгдсэн халаалтанд холбогдсон. Сумын хэмжээгээр жилд 9.5 га газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ба 13 га талбайд төмс, 12.5 га талбайд хүнсний ногоо, 3 га талбайд жимс, жимсгэнэ, хадлангийн иж бүрэн жижиг оврын трактор 40, 50-80 трактор 5  ажилладаг. Жил бүр 2000-3000 тн өвс бэлтгэж Баян-Өлгий аймаг, бусад сумуудын хэрэгцээг хангаж байна.

            Сумын хэмжээнд 119,900 толгой малтайгаас 121 –тэмээ, 3700 адуу, 5900 үхэр, 50100 хонь, 50973 ямаа байна.

           

            3. Танай тойрогт тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ?

            - Сургуулийн дотуур байранд их засвар хийх, сургуулийн спорт заал шинээр барих, хүн эмнэлэгт өргөтгөл хийх, нутгийн удирдлагын ордон шинээр барих, соёлын төвийн хөгжим, апратур шинэчлэх, багийн Засаг дарга, багийн эмч нарыг унаажуулах зэрэг тулгамдсан асуудлууд 3 багийн хурлаар санал гарч хэлэлцэгдэж, сумын Засаг даргын 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан болно.

 

            4. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаасаа дурдана уу?

            - Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар сайд болон Аймгийн удирдлагуудад ээлж дараатай асуудлуудаа албан тоотоор хүргүүлж орон нутгийн давсан орлогоосоо зарим асуудлуудаа шийдвэрлэхээр төлөвлөөд ажиллаж байна.  Нийгэм эдийн засгийн байдал хүнд хэцүү байгаа ч зүгээр суухгүй ,Олон улсын төсөл хөтөлбөрт хандаж хиймэл нуур, цөөрөм бий болгож мөн дүйцүүлэн хамгаалах төслийн байгууллагаар сумынхаа нутаг дэвсгэрийн ерөнхий хэтийн төлөвлөгөөгөө хийлгэж байна.

            Орон нутгийн хөрөнгөөр энэ 2017 онд хувиарлагдсан 15 сая төгрөгөөр Эрүүл мэндийн төвд “Цусны ерөнхий дэлгэрэнгүй хийх” лаборторын тоног төхөөрөмж тендер зарлагдаад байна.

            Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх замаар 80 сая төгрөг хуримтлуулж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа 20 иргэн, түр ажлын байрыг дэмжих зорилгоор 11 иргэнд хөнгөлттэй зээл олгож дэмжлэг үзүүлсэн.

Сургуулийн дотуур байрны засварын ажил зэрэг зураг төсөл нь хийгдээд 2018 онд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх юм.

            2018 онд хөрөнгө оруулалт бүтээн байгууллатынхаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлаа УИХ-ын гишүүн Сангийн сайдад хүргүүлсэн байгаа.

 

            5. Хурлын аль хороонд харъяалагдаж байна, хамгийн сүүлд ямар асуудлыг хурал дээр хэлэлцэж шийдвэрлэсэн вэ?

1.    Нутгийн удирдлага, хамтын ажиллагааны хороо

2.    Хууль эрх зүй, дотоод хяналтын байнгын хороонд харъяалагдаж байна.

Ачит нуурын загасны нөөцийг тогтоох, Хөхсайд гар аргаар алт олборлосон газарт нөхөн сэргээлт хийх, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад төсвийн дэмжлэг үзүүлэх.

            Архи согтууруулах ундаагаар үйлчлэх дэлгүүр цэгүүд сумын хэмжээнд, хүн амын тооноос хамаарч олгож байх. Харъяалалгүй байгаа Баян-Өлгий аймгийн айл өрх, Хотгорын уурхай, Бөхмөрөн гол дагуу нутаг түрэн орж ирсэн айл өрхийг аймагтай нь хамтран нүүлгэн шилжүүлэх хилийн болон нутаг дэвсгэрийн маргааны талаар саналаа хэлсэн.

 

            6.  Та хурлын байгууллагын үйл ажиллагааг ямар түвшинд байна гэж үзэж байна вэ?

            - Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа сайн явагдаж байна. Төлөөлөгч бидэнтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, Хурлын үйл ажиллагааны журмууд болон төлөөлөгчийн бүрэн эрхийг хангаж хуралдааны бэлтгэл хангах тал дээр зохион байгуулалттай байж аймгийн хурал эмх цэгцтэй хуралдаж байна. 

7.Хурлын төлөөлөгч ямар байх ёстой гэж боддог вэ ?

             Хурлын төлөөлөгч сонгуулийн үеэр намаа төлөөлж бусад үед иргэд сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийн төлөө ихийг санаачилж аймаг орон нутгийн түвшинд тухайн тойргийнхоо тулгамдаж буй  асуудлыг шийдүүлж чаддаг байх ёстой гэж ойлгодог. Ард иргэдийнхээ тэр  их итгэлийг яаж дааж хариулна даа гэж боддог доо.

8. Цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцуулна уу?

          Аймгйин хурлын төлөөлөгч, Сумын засаг даргын үүрэгт ажлыг аваад багагүй хугацаа өнгөрлөө. Засаг төрийн төлөөлөгчийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль ёсыг чандлан сахиж хуулийн хүрээнд ажиллана. УИХ-ын болон Засгийн газрынх тогтоол шийдвэрүүдийг түргэн шуурхай хэрэгжүүлж ажиллах мөн аймгийн болон сумын засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны болон Бөхмөрөн сумын хөгжлийн/2011-2022 /хөтөлбөр,  тухайн онд хийх ажлынхаа зорилтуудыг үндсэн чиглэл болгон зорилт тавиж ажиллаж байна.

9. Хурлын төлөөлөгчдийн хувиар тойргийнхоо сонгогчидтой хэрхэн холбогдож байна. Хамгийн сүүлд иргэд сонгогчидтойгоо хэзээ, ямар асуудлаар уулзсан бэ?

          Сумын ажлыг удирдаж явж байгаагийн хувьд иргэд сонгогчдынхоо саналыг багийн иргэдийн нийтийн  хурал дээр нь сонсож цаг үеийн асуудлаар айл өрхөөр явахдаа санал бодлын сонсож өдөр тутмын ажилдаа тусгаж мөрдлөг болгон нэг иргэнийхээ тулгамдаж буй асуудлыг ч гэсэн шийдвэрлүүлчих юмсан гэж зүтгэн ажиллаж байна. Улиралд дор хаяж 1-удаа багийн иргэдийн нийтийн   хурал хийдэг. 9, 10 сард багуудийнхаа хурал хийсэн. Төрийн болон ТББ-н  албан хаагчидтай санал бодлын сонсож шийдвэрлэж, дээд шатны байгууллагуудад уламжилж байдаг.

10. Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулахын тулд юу хийвэл зохистой вэ?

          Иргэдийн төлөөлөгчийг чадавхижуулах сургалт тогтмол хийж байх, гадаад дотоодод туршлага солилцуулж явуулдаг байх. Тойрогтоо ажиллах, Иргэдэд сонгогчдод хүрч ажиллахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх ёстой гэж үзэж байна.

 

                Ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%