Сумын ИТХ-аас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор "ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМ"-ыг 2017 оноос эхлүүлэн ажиллуулж байгаа билээ. 2017 оны 11 сарын 14,15-ны өдрүүдэд "Уянга хулст", "Бэрххангай" эмийн сангийн эрхлэгч Ц.Хажидмаа, Д.Баттөмөр нартай хамтран "Эмийн гаж нөлөө, антибиотик хэрэглээнээс татгалзая", "ЭМД сангаас олгох Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ"-ний талаар сургалтыг "Явуулын Иргэний Танхим"-аар зохион байгуулж нийт 36 иргэн хамрагдсанаас малчин 20 иргэн хамрагдсан байна.