Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: "Хүмүүнлэгийн үйлсэд иргэн таны оролцоо" хүмүүнлэгийн аян Номгон суманд

2017-11-20

Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа  "Хүмүүнлэг үйлсэд иргэн таны оролцоо" аяны хүрээнд Номгон сумын УЗАШХ-ноос аяны  нээлтээ 2017.11.20-ний өдөр хийж, аймгийн УЗДШХ-ны арга зүйч, багш нарыг урьж иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор МУЗН-ийн үйл ажиллагаа, гишүүнчлэлийн талааар сурталчлан таниулах сургалт сургалт зохион байгуулахын зэрэгцээ аймгийн Ахмадын холбооны дэргэдэх Бүжгийн холбоотой хамтран иргэд залуучуудад нийтийн цэнгээнт бүжиг заах арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн аймгийн УЗХ-ноос ирүүлсэн тусламжийн хувцасыг зарим иргэдэд тараан өгч эхлээд байна. 
Сумын байгууллага, албан газар, ААН-үүд хүмүүнлэгийн аяны хүрээнд хүмүүнлэгийн ажил арга хэмжээг зохион байгуулж, гишүүнчлэлийн эгнээг өргөтгөх зэрэг ажлыг хийж эхлүүлээд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%