Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Давст сумын ИТХ-аас хууль сурталчлах болон байгууллагаа сурталчлах сарын аян зохион байгуулж ажиллалаа

2017-11-28

Сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны үндсэн чиглэл, жилийн ажлын төлөвлөөгөөнд тусгагдсаны дагуу  хууль сурталчилах ажлын талаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/07 тоот тогтоолоор хууль сурталчлах болон байгууллагаа сурталчлах сарын аян зохион байгуулах тухай шийдвэр гарган хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
Энэ ажлын хүрээнд 1-р сард Хүүхдийн цэцэрлэг , 3-р сард ЗДТГ, 4-р сард ЭМТ, 5-р сард Дунд сургууль, 10-р сард ИТХ гэсэн албан газрууд байгууллагаа сурталчлах сары аянг зохион байгууллаа. Үүнд:
Хүүхдийн цэцэрлэг:  Улаангомоос багш нарыг урьж авч ирэн хүүхдүүдэд хичээл заалган, эцэг эхчүүдэд сургалт явуулж, иргэдийн дунд “Караоке” тэмцээн зохиов.
Засаг даргын тамгын газар: ЗДТГ-аас тус аяны хүрээнд мэргэжлийн түшмэдийг оролцуулан багуудад явж,хууль эрх зүйн талаар мэдээлэл сурталчилгаа хийж, төрийн бүхий л үйлчилгээг хүргэн ажиллав. Энэ үеэр орлого багатай нэг өрхөд 280000 төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн ба “Нээлттэй хаалга”-ны өдөр зохиож иргэдийн дунд Шатар болон Гар бөмбөгийн тэмцээн зохиов. 3-р сарын 29-нд сумын Клубт  иргэдийн дунд хийсэн ажлаараа тайланг тавьж, эрх зүйн сэдвээр “АХА” тэмцээн зохиож, Концерт тоглов.
ЭМТ: ЭМТ-өөс  тус аяны хүрээнд иргэдийн дунд Нээлттэй өдөр зохиож, эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь хүргэж, зөвлөмж өгч ажиллав. Мөн иргэдийн гэр орноор явж үйлчилгээ хүргэн заавар зөвлөмж өгөв.
Дунд сургууль: Дунд сургуулиас  “Эцэг эх- сурагч- багш “холбоог сайжруулах үүднээс эцэг эхчүүдийг хичээлд урьж суулган, хичээл заалган, сургалт өгч  хамтран ажилласан ба иргэдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохиож, иргэдэд  сурталчилгаа хийв.
ИТХ : Сумын ИТХ-аас 10 дугаар сарыг байгууллагаа сурталчлах сарын аян болгон зарлаж ИТХ-ын Төлөөлөгчдийг тойрогт тойрогт  нь ажиллуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав. Мөн албан байгууллагуудад явж салбарын хуулийн хэрэгжилттэй танилцан, удирдлагуудаас гаргасан саналыг сонсож, тулгамдаж буй асуудлын  талаар харилцан санаа бодлоо солилцлоо.
Энэ үеэр иргэдийн дунд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар уралдаант тэмцээн зохиоход 6 баг оролцож, 1,2,3-р байрыг шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
ИТХ-ын нэрэмжит “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохиож, Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнав.
Сумын Дунд сургуулийн сурагчдад “Ахмадаас суралцацгаая” уриан дор зөв боловсон амьдрах арга ухаанаас суралцах, ахмадаас сонсох уулзалт ярилцлага зохиов.
Мөн Төлөөлөгчдийг оролцуулан сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн, ААНБ-уудын үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%