Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд сумын ИТХ-аас сумын нийт албан хаагч, иргэдийг хамруулан "Мэдээлэл, санал солилцох цаг"-ийг сард 2 удаа зохион байгуулж байна

2017-11-28

            Сумын ИТХ-аас Албан байгууллагуудыг ажлаа ил тод нээлттэй хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тэдний жигд оролцоог хангах, иргэд олон нийтийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд албан хаагчидтай хамтран ажиллах, тэднийг сум орон нутгийн үйл ажиллагааны талаарх нэгдсэн мэдээллээр хангах, албан байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж санал бодлоо солилцон нэгдмэл бодлогоор ажиллах, албан хаагчид, ард иргэдийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт зорилгоор сумын бүх  байгууллагуудад  албан бичиг хүргэж хэрэгжүүлэн ажиллаж байна.

  1. Сумын нийт албан хаагчид ард иргэдийг хамарсан 14 хоног бүрийн 1 дэх өдрийн 16 цагийг ‘’Мэдээлэл, санал солилцох цаг” бий болгон ажиллаж байна.
  2. Сар бүрийг байгууллагуудын нэрэмжит болгож иргэд албан хаагчдын нийгмийн идэвхийг нэмэгдүүлж олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмолжуулав.
  3. Багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаатай танилцаж, хурлын материалууд, гаргасан тогтоолууд зэргийг хянаж цаашид хурлаа үр дүнтэй болгоход яаж анхаарах, ямар асуудал оруулах, багийн үйл ажиллагааг сайжруулахын тулд хурлаар ямар шийдвэр гаргах, хурлын материалыг хэрхэн бүрдүүлэх,тогтоолыг хэрхэн үндэслэл сайтай боловсруулах, гаргасан тогтоолын хэрэгжилтэнд хэрхэн хяналт тавих зэрэг мэргэжил аргазүйн заавар зөвлөмжүүдийг өгч Багийн Иргэдийн Нийтийн хурлын холбогдлох бичиг баримтуудын эмх цэгцийг хангуулж ажиллалаа.
  4. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдлыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, цаашид энэ сангийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангуулахын тулд хэд хэдэн шаардлага зөвлөмж бүхий албан бичгийг Засаг даргад өгч хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%