Номгон сумын Төхөм багийн Засаг даргаар 4 дэх удаагаа соногдон ажилласан, ИТХ-ын төлөөлөгч Гэндэнгийн Чулуунбаатарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Нутгийн удирдлагын байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.
Г. Чулуунбаатар нь 1952 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, худалдааны байгууллагад 20 гаруй жил, Төхөм багийн Засаг даргаар 1999 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2000 оноос хойш 5 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч юм.