Энэхүү чуулганаар эмэгтэйчүүддээ зориулан Амжилтын алхам, санхүүгийн боловсрол, хуримтлал ба хадгаламж, Хувь хүний хөгжил, Хүн байхын утга учир, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх хуулийн ойлголт, Нүүрний иог, Эерэг хандлагын хүч зэрэг лекц, зөвлөгөө сонсгожээ.
Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа болох үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.
Тус чуулганд Номгон сумаас 7 эмэгтэй оролцсоноос сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Нарангэрэл 14 дүгээр цэцэрлэгийн багш Ц.Наранцацралт бүтээлч эмэгтэйгээр шалгарч Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр тус тус шагнадлаа.
Наранцацралт багш өөрийн ангиа гарын доорх материал ашиглан тохижуулж, хүүхдийн гар нүүр угаалгын өрөөний ариун цэврийн булан, тоглоомын булан, эвхэгддэг, сонирхолтой номын сан зэрэг маш олон төрлийн бүтээлийг хийсэн байдаг.