Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГ, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ У ХАЙ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛАВ

2017-12-11

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зөвшөөрөл болон удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй албаны төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод айлчилж байна. Өнөөдөр /2017.12.08/ аймгийн Засаг дарга С.Насанбат, У Хай хотын дарга Гао Ши Хун нар “Монгол Улсын Дархан хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Манай хоёр хотын харилцаа энэ оны 1 дүгээр сараас эхлэлтэй бөгөөд жил хүрэхгүй хугацаанд хотын удирдлага болон төлөөлөгчид харилцан бие биедээ айлчилж, хамтран ажиллах салбар чиглэлд санамж бичиг байгуулж байгаа нь хотуудын харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацаатай уралдан хөгжиж байгаагийн илрэл юм гэж удирдагууд онцлон дурдаж байлаа. 
Ингээд манай хоёр хот, үйлдвэрлэл, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлалын салбаруудад хамтран ажиллаж, тохижилт, дэд бүтэц, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, чанар стандартыг сайжруулахад бодит ажлуудыг хамтран гүйцэтгэхээр боллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%