Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГОО МЭДҮҮЛЭХ ХУУЛИЙН ХУГАЦАА ЭХЭЛЛЭЭ

2018-01-08

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид буюу мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч ХАСХОМ-ээ хуулийн хугацаандаа мэдүүлнэ үү.

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН СИСТЕМ:: https://meduuleg.iaac.mn/AOS/Login

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%