Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн НБД нарын сургалт зохион байгуулагдлаа

2018-01-25

      Аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын дарга болон сумдын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нарын нэгдсэн сургалт семинар 2018 оны 01-р сарын 24-ний өдөр Улаангом хотноо зохион байгуулагдлаа.
      Уг семинарын зорилго нь сумдын ИТХ-ын дарга болон сумдын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын 2017 оны ажлын үр дүн, 2018 онд хэрэгжүүлэх зорилтууд мөн бусад асуудлын талаар танилцуулах тэднийг нэгдсэн ойлголт, чиглэлтэй болгох, хурлын дотоод ажил, цаг үеийн ажлаар зөвлөмж, чиглэл өгөхөд оршиж байгаа юм.
Сургалтын үеэр ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн НБД Х.Дашзэвэг, ажлын албаны мэргэжилтнүүд болон аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, ХШҮДАХ, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийсэн юм.
     Мөн хийсэн бүх сумдын ИТХ-ын дарга нар 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд 2017 мониторингийн үнэлгээ болон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа тэргүүлсэн 3-н сумыг шалгаруулан өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Үүнд:
1-р байранд Өндөрхангай сумын ИТХ
2-р байранд Ховд сумын ИТХ
3-р байранд Зүүнговь сумын ИТХ-ын хамт олон шалгарсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%