Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна

2018-01-30

     УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалт семинарыг 2018 оны 1 дүгээр сарын 29-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
     Семинарт оролцогчид тогтвортой хөгжлийн зорилтыг орон нутгийн төлөвлөлтөд тусгах, уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, хурлаас хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдийн оролцоог хангах болон хуралдааны дэгийн асуудлаар санал солилцож, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах юм.  
    “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2017-2020 онд хэрэгжих бөгөөд иргэдийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааг зохицуулсан шийдвэр гаргадаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгогчдынхоо эрх ашгийг төлөөлөх, тэдний өмнө хариуцлага хүлээх чадавхыг дээшлүүлэх, түүнчлэн хуулийн төсөлтэй ажиллах УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%