Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийн сайн туршлага солилцох семинар болж байна

2018-01-31

Өнөөдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 31-нд дөрвөн аймаг, гурван дүүрэг, 14 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн бодлого шийдвэрт иргэдийг оролцуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих чиглэлээр 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулах, туршлага солилцох семинарт оролцож байна.

Семинарыг Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна. Тус төсөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг цогц үйл ажиллагаа явуулдаг.

Төслийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт, төлөөллийн чиг үүрэгтэй холбоотой шинэ санал, санаачилгыг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2014-2017 онд аймаг, дүүрэг, сумын 60 орчим хурал тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хурлаас шийдвэр гаргахад зөвлөлдөх санал асуулгын арга зүйг ашиглах, нийтийн сонсгол явуулах, цахим орчинг ашиглан залуучуудын оролцоог хангах,  уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, боловсролын үйлчилгээнд хяналт үнэлгээ хийх чиглэлээр ажиллав. 2017 онд тэтгэлэг хэрэгжүүлсэн хурлууд нийт 16 журам, 4 хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

Иргэдийн эрх ашгийг төлөөлөн ажиллах чиг үүрэгтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хангалттай төсөв хөрөнгө байдаггүйн улмаас хуульд заасан чухал чиг үүргээ хэрэгжүүлэх бодит бололцоо нь хязгаарлагдмал байдаг. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь энэхүү бэрхшээлийг даван туулж, шинэлэг арга барилаар ажиллах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэртэй болохыг хурлууд онцолж байна.

2018 онд төлөөлөл, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх санал санаачилгын зэрэгцээ Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах чиглэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг олгоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%