Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2018-02-13

       Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих ээлжит тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

     2018 онд ИТХ-ын төлөөлөл, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжихийн зэрэгцээ Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр нэмэлт тэтгэлэг олгоно.

       Тэтгэлэгт хамрагдах сонирхолтой аймаг, дүүрэг, сумын ИТХ-ууд тэтгэлгийн саналын маягтыг бөглөн, “ИТХ-ын тэтгэлэг-2018 /аймгийн нэр/сумын нэр/”  гарчигтайгаар 2018 оны 3 сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл huralmn@gmail.com хаягаар pdf форматаар ирүүлнэ. Заасан хугацаанаас хожимдож ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.

Хаяг:
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Улаанбаатар хот-14201, Сүхбаатар дүүрэг
Нэгдсэн Үндэстний гудамж, НҮБ-ын байр, 511 тоот
Утас: 7014-4565

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%