Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийн үйл ажиллагаа

2018-03-08

Номгон сумын ИТХ, Эмэгтэйчүүдийн холбооноос Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийн баярын хурлыг зохион байгуулж, нийт эмэгтэйчүүдийн дунд олон талын арга хэмжээг зохион байгуулж , баярын хуралд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүддээ гоёлын алчуурыг гарын бэлэгтэй гардуулан өгч баярын мэндчилгээ хүргэж сэтгэлийн ая дууны эгшигээ өргөн барилаа. Тус баярын хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэрэнбаяр, сумын Засаг дарга Ц.Буяндэлгэр, ИТХ-ын дарга Н.Буянхишиг нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. 
Энэ өдөр Номгон сумын ахмад Б.Жавзанрулам, Д.Бунъяа, Ж.Цэнд нар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 14- цэцэрлэгийн багш Д.Батчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Жуух бичгээр, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр Ц.Алтанчимэг, Хармагтай малчин Ц.Сайнжаргал, Дэрсэнэ-ус багийн малчин Н.Өлзийдэлгэр, Г.Оюундэлгэр нар, Монголын Залуучуудын холбооны тэргүүний залуу медалиар номын санч Г.Отгонцэцэг, Сумын Засаг даргын шагналаар 14-р цэцэрлэгийн багш Ц.Наранцацралт нар тус тус шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%