Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: "Бусдын туршлагаар өөрийн мэдлэг, ур чадвар, нөөц бололцоогоо нэмэгдүүлэх" сэдвээр сургалт хийлээ.

2018-03-19

Монгол цэргийн баярыг тохиолдуулан Номгон сумын ИТХ, Засаг даргын  урилгаар Өмнөговь аймгийн "Өглөөний клуб"-ийн тэргүүн Ц.Будгэрэл "Бусдын туршлагаар өөрийн мэдлэг, ур чадвар, нөөц бололцоогоо нэмэгдүүлэх" сэдвээр сургалт хийлээ. 
Мөн клубынхээ үйл ажиллагааны талаар, цагийг хэрхэн зөв өнгөрүүлж байгаа талаар мэдээлэл хийж, туршлагаасаа хуваалцлаа. 
Сургалтанд 40 гаруй эрэгтэйчүүд хамрагдаж маш хэрэгтэй сургалт байна, хүүхдүүд, залуучуудад хиймээр байна гэж онцолж байлаа. 
Бидний урилгыг хүлээн авсан Өглөөний клубын залуучуудад нийт Номгончуудын өмнөөс талархал илэрхийлж, ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. 
2018.03.18. 
Сумын ИТХ, Засаг дарга 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%