Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: "ӨГЛӨӨНИЙ ЦАЙ-ХИЙМОРЛОГ ЭРЧҮҮД" УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-03-18

Монгол цэргийн баярын өдрийн арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-аас " Өглөөний цай- Хийморлог эрчүүд" уулзалтыг 2018.03.18-ний өглөө зохион байгуулж , сум орон нутагт тулгамдаж байгаа асуудал, эрэгтэйчүүдийн нийгммйн оролцоо зэрэг асуудлаар ярилцаж, шинэ баг /тосгон/ хөдөлгөөний талаар болон Эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг, уулзалтаас гарсан санал, хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өглөө 
Уулзалт, сургалтанд нийт 40 гаруй эрчүүд оролцсон ба ирсэн эрэгтэйчүүддээ "Баярын бэлэг" азын хүрд эргүүлэх боломж олгон гарын бэлэгийг гардуулан өгч, цай кофегоор дайллаа.
"Өглөөний цай- Хийморлог эрчүүд" уулзалтаас 
- гудамж хорооллын дунд мод тарих 
- айл өрхөд олгосон газрын хэмжээг нягталж, хашаа гудмыг цэгцлэх 
- сумын төвд тавигдсан камерийг ажиллуулж, ашиглах, нохойн гөлөг авчирч тавьж байгаа иргэд, хог угаадсаа хаяж байгаа иргэдийн үйлдлийг хянаж, сумын өнгө үзэмжийг сайжруулах 
- мэдээллийн цагийг тогтмолжуулах, 7 хоног бүр албан газар, мэргэжилтнүүдээс мэдээлэл өгч байх
-Эх оронч үзэл, эх оронч сэтгэлгээг хүн бүр, хүүхэд багачуудад төлөвшүүлэх 
- бие биедээ архийг уу гэж шахах биш, битгий уу гэж хүн бүр уриалж байх
- Хашаажуулах ажлыг зохион байгуулж, дараа төлөх нөхцөлтэйгээр хашаажуулах, өнгө үзэмжийгс сайжруулах зэрэг маш олон саналуудыг гаргаж, энд хийгдэх бүхий л ажлыг бүгд дэмжиж, оролцоно гэдгээ эрэгтэйчүүд илэрхийлж байлаа. 
Хашаа гудамжны дунд мод тарих ажлыг Залуучуудын холбоо хариуцан хийж хэрэгжүүлэхээр боллоо.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%