Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын санаачлан зохион байгуулж буй “Мөнхжим Өргөө” ХХК-ны нэрэмжит хойд бүсийн сумдын анхдугаар олимпиад боллоо

2018-03-22

      Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын санаачлан зохион байгуулж буй “Мөнхжим Өргөө” ХХК-ны нэрэмжит хойд бүсийн сумдын Математик, Англи хэл, Сэтгэх чадварын анхдугаар олимпиад 2018 оны 03-р сарын 21-ний өдөр Сагил сумын төвд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
       Олимпиад Матетиматик 6,7,8,9-р анги, Англи хэл 6,7,8,9-р анги, Сэтгэх чадвар 1, 2-3, 4-5-р анги гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийт 110 гаруй сурагчид 11-н багц 33 медалийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ уралдуулан өрсөлдсөн юм.
       Олимпиадны ерөнхий дүнгээр Бөхмөрөн сум 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэд болсон бол Тариалан сум 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл, 2 тусгай байр эзэлсэн амжилтаар 2-р байранд, Сагил сум 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл, 5 тусгай байр эзэлсэн амжилтаар 3-р байранд тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6030
4559 / 76%
919 / 15%
269 / 4%
283 / 5%