Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАРИЛЦАН СУРАЛЦЪЯ” УВС АЙМАГ ДАХЬ ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2018-03-30

      Глоб Интернэшнл Төв ТББ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл дөрөв дэх жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл 2017 оноос Увс аймгийн Улаангом, Тэс, Зүүнговь сумдад хэрэгжиж байна.
    Үүнтэй холбогдуулан 2018 оны гуравдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд “Харилцан суралцъя” чуулга уулзалт зохион байгуулж байна. Уг чуулганд Увс аймгийн зорилтот сумдын сургуулийн эцэг эх, багшийн холбооны төлөөлөл, сургуулийн захирлууд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөлөл оролцох юм.
      Чуулганаар Улаангом, Тэс, Зүүнговь сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-д өөрсдийн санаачилгаар зохион байгуулсан үйл ажиллагаагаа танилцуулж, сургуулийн орчинд хамтын манлайллыг хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцахаас гадна сургуулиудад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх боломжийг хэлэлцэж, аймгийн Засаг дарга Д.Батсайханд нэгтгэсэн санал хүргүүлэх юм. Чуулганы эхний өдөр төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл төслийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулах ба сургуулийн засаглалын орчныг сайжруулах чиглэлд СЭЭБХ ба сургуулийн захирлууд хэрхэн ажиллах тус тусын төлөвлөгөөг гаргах юм. Чуулганы хоёр дахь өдөр буюу 31-нд “Худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтэд СЭЭБХ хэрхэн мониторинг хийх тухай”, “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөх, зарцуулах үйл явц дахь СЭЭБХ-ны оролцоо”, “Боловсролын төсвийн үйл явцад СЭЭБХ-ны оролцоо” сэдвээр орон нутгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд СЭЭБХ-ны төлөөлөл, сургуулийн захирлуудад сургалт зохион байгуулна.
       Өмнө нь “Харилцан суралцъя” баруун бүсийн анхдугаар чуулган 2017 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байсан юм. Энэ удаагийн чуулган аймаг аймагтаа зохиогдож байгаагаараа онцлогтой болж байна. Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн зорилго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах юм. Уг төсөл хэрэгжсэн сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай, Булган, Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нийт 20 сургуулийн дэргэд Сургуулийн эцэг эх, багшийн холбоог байгуулаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%