Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төсөл нь Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжинэ

2018-04-02

      Монгол, Герман, Тайланд 3 улсын хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төсөл нь Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад 2018-2020 оны хооронд хэрэгжиж байна.
        Төслийн 3 аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдэд төслийг хэрэгжүүлэгч нэгж Үндэсний хөгжлийн газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр болон төслийн үндэсний түвшний зөвлөхөөр шалгарсан Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багийнхан сонгогдсон орон нутгийн болон ард иргэдийн олж байгаа орлого дээр тогтвортой аялал жуулчлалаас олох орлогыг нэмэх замаар ядуурлыг бууруулах бүхий төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
        Увс аймгийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэй арга хэмжээнд оролцсон ба аймгийн Засаг дарга Д.Батсайханы зүгээс төслийн үйл ажиллагааг аймагтаа бүрэн дэмжиж, аялал жуулчлалын нөхцөл байдлын судалгааны ажлыг аль болох эртхэн эхлүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхааран гэдгийг илэрхийлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%