Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2018.04.03-ны өдөр 14:00 цагт ИТХ-ын даргын өрөөнд боллоо.Тус хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Даваажав, Р.Аюуш, С.Хорлоо, Д.Батхуяг, М.Батхишиг, Э.Лхагвадорж нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Үүнд: 1. 2018 оны 1-р улирлын төсвийн гүйцэтгэл
2. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 1-р улирлын ажлын тайлан, цаашид авах арга хэмжээний тухай
3. Суманд гарсан А зэрэглэлийн малын шүлхий өвчний эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай
4. Төрийн дээд шагналд уламжлах тухай
5. Зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гарган холбогдох газар, албан тушаалтанд хүргүүллээ.