ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалт зохион байгуулагдаж байна
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалт нийт аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалт нь сонгуульт албан тушаал хашиж буй эмэгтэйчүүд орон нутагтаа болон ИТХ-д манлайлж ажиллах, орон нутагт тулгамдсан асуудлыг олж тодорхойлох, нэгдсэн шийдэл олох, ИТХ-ын шийдвэрт нөлөөлөх чадварыг нь дээшлүүлэх зорилготой.
Эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалт 4 сарын 11-12-ны өдрүүдэд Баян-Өлгий, Дорнод аймгуудад нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд сургалтад Монфемнет үндэсний сүлжээ байгууллагын сургагч багш нар ажиллаж байна.