Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН СЕМИНАР БОЛЛОО

2018-04-20

2018 оны 4-р сарын 16-17-ны хооронд  АЗДТГ-ын хурлын зааланд Монгол, Тайланд, Германы 3 улсын хүрээнд 2018 оноос шинээр хэрэгжиж буй “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, Хүртээмжтэй эдийн засаг” төслийн оролцогч талуудыг тодорхойлох, төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны анхан шатны төлөвлөлтийн семинар боллоо.

Уг семинарыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс төслийг удирдан зохион байгуулах, засаглал хариуцсан эксперт Ч. Оюун-Эрдэнэ, орон нутгийн зохицуулагч, чиглүүлэгчдийн хамтаар зохион байгуулж, семинарт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 30 гаруй төлөөллүүд хүрэлцэн ирж төслийн зорилт, үйл ажиллагааны мэдээлэл, төслийн хүрээнд Тайланд улсад туршлага судалсан багийн мэдээлэлийг авч, төсөлд оролцогч талуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, хүлээлтийг тодорхойлж, НИТАЖ буюу нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж болох бүс нутаг, жуулчдын зорих газар, худалдан авах сувинер, бэлэг дурсгалын төрлүүдийг багаар ажиллан тодорхойлж гаргав.

Мөн уг төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсгийг тогтвортой аялал жуулчлалын 3 багана болох нийгэм-соёл, байгал орчин, эдийн засгийн бодлого зохицуулалт хариуцсан төрийн байгууллагуудын төлөөллүүд, Увс аймгийн ИНБ-н сүлжээ, ЖДҮ-н зөвлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл, аялал жуулчлалын хувийн хэвшлүүдээс бүрдүүлж байгуулсан ба цаашид уг ажлын хэсгийг Аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг уг ажлын хэсгээрээ доороосоо гарган хэрэгжүүлэн ажиллахаар болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%