Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ” дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа

2018-04-20

       ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” үндэсний аян болон Увс аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2018 онд дэвшүүлсэн “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Увс аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан Улаангом сумын ЕБС-ийн дунд энэ оны 04 дүгээр сарын 19 – ний өдөр Ойрад Хөгжимт драмын театрын танхимд “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ” дэвжээ тэмцээн зохион байгууллаа.

      Арга хэмжээнд ЕБС-ийн 6 сургуулийн 60 хүүхэд 6 багш оролцсоноос Лаборатори Цогцолбор 1 дүгээр сургуулийн “Хязгааргүй” баг 99.5 оноогоо 1 дүгээр байр, Хоёр дугаар цогцолбор сургуулийн “Жинлүүр” баг 95.5 оноогоор 2 дугаар байр, ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн “ Хөх толбо” баг, Ерөнхий боловсролын зургаа дугаар сургуулийн “Ирээдүй” баг 95 оноогоор тэнцэж гуравдугаар байрт тус тус шалгарч аймгийн ГХУСАЗСЗ-ийн шилжин явах цом, Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан. Шагналын сан болох нийт /644000 / зургаан зуун дөчин дөрвөн мянган төгрөг/-ийг Аймгийн ГХУСАЗСЗ-өөс гаргаж дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бол зохион байгуулалтын арга хэмжээнд Ойрад хөгжимт драмын театр, Аймгийн Прокурорын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран оролцсон.

      Урилгаар аймгийн ИТХ-ийн болон ГХУСАЗСЗ-ийн дарга, аймгийн ГХУСАЗС-ийн дарга, Э.Насанбат, Увс аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Батсайхан, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж, Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаяр, Ойрад хөгжимт драмын театрын дарга О.Лхагвасүрэн нар болон ЕБС-ийн нийт 350 гаруй багш сурагчид оролцож хүүхэд багачуудын үзүүлэх тоглолтыг үзэн сонирхсон бол Өсвөрийн сэргийлэгч 50 сурагч үйл ажиллагааны явцад дэг журам сахиулж ажиллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%