Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018-04-25

ИТХ-ын Тэргүүлэгчид 2018.04.25-ний өдөр сумын ЭМТ дээр очиж тус байгууллагын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо. Номгон сумын Эрүүл мэндийн төв нь 20 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Үүнд ЭМТ-ийн эрхлэгч Б.Нэргүй, их эмч Б.Батчимэг, Х.Мядагмаа, эх баригч эмч Д.Саруулжаргал, Дүн бүртгэгч Б.Далайхүү болон багийн эмч, сувилагч, тогооч, үйлчлэгч, жолооч, нярав зэрэг орон тоотой ажилаж байгаа ба 
Хармагтай багийг хариуцсан эмчээр Х.Мядагмаа, Төхөм, Богт багийг хариуцсан эмчээр С.Буянцэцэг, Дэрсэнэ-ус багийн эмчээр С.Ганаа, Эмгэнбулаг багийг хариуцсан эмчээр Д.Саруулжаргал нар тус тус ажиллаж байна. 
Боловсон хүчний хувьд тус ЭМТ-д багийн эмч 2, сувилагч 2 шаардлагатай байгаа юм байна. 
Тулгамдсан асуудлын хувьд хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар олгох, өвчтөнг хоёрдугаар шатруу цахимаао шилжүүлэх болсонтой холбоотой эмч мэргэжилтнүүдэд 4 ширхэг компьютер, принтер нэн шаардлагатай байгаа юм байна.
Номгон сумын эрүүл мэндийн төвийн 2018 оны эхний улирлын үзүүлэлт:

- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нийт тоо- 482
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо- 101
- Төрөлт – 8
- Нас баралт-5, 
- Үүнээс осол гэмтлийн нас баралт-1, 
- 0-1 насны хүүхдийн эндэгдэл-1.
- Хяналтанд байгаа жирэмсэн эх – 26
- Түргэн тусламжийн дуудлага – 148
- Бүртгэгдсэн өвчлөл - 193

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%