Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт, хяналт, хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт хөдөлгөөнт сургалт явагдана

2018-04-30

       ХЗДХЯ, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монгол орны баруун бүсийн хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа Хил, Гааль, Цагдаа, Мэргэжлийн хяналтын алба хаагчдад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил ялангуяа хууль бус ан агнуур худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хөдөлгөөнт сургалтыг зохион байгуулж, хууль хяналтын байгууллагуудын баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгч, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор Увс аймгийн "Боршоо" боомтод 2018.05.08-ны өдөр тус сургалт зохион байгуулах гэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%