Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМАГТ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2014-09-04

Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн төв” 2014 оны 09- дүгээр сарын 02-ны өдөр  Увс аймагт нээлтээ хийлээ.   

 Залуучуудын хөгжлийн төсөл нь Монгол улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн үед үүсч буй хүндрэл бэрхшээлийг залуучуудын даван туулах чадварыг нэмэгдүүлэх, тэдний эмзэг байдлыг бууруулахад туслах юм. Төслийн үйл ажиллагааг залууст хүргэх үндсэн үүд хаалга нь Залуучуудын хөгжлийн төв байх бөгөөд энэ төвөөр дамжуулан залуучуудад төрөл бүрийн сургалт, дугуйланд хамрагдах, чөлөөт цагаа эрүүл, боловсон өнгөрүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх ба мэргэжил сонголтын зөвлөгөө, ур чадвар хөгжүүлэх үйлчилгээг тус тус хүргэнэ.

Энэхүү төслийн  үйл ажиллагааг Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ, ХАХНХЯ, Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, МЗХ салбар хамтран  дэмжин оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%