Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД

2018-06-27

Өмнөговь аймгийн ИТХ-аас 2018 оны бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Мөн Солонгос улсын Шинэ тосгон хөдөлгөөнийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирын санаачлагаар аймаг, сумын хэмжээнд шинэ баг хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байгаатай холбогдлуулан сумын иргэд залуучуудын санал бодлыг сонсож бүтээн байгууллатын ажлыг эхлүүлж байна. 
Иргэдээс гаргасан саналыг дэмжиж ИТХ-аас санаачлан  сумын төвийн голын хойд талыг тэгшилж нэг эгнээнд болгож хашаа татах, мод тарих, бут сондуул, цаашлаад Сангийндалай рашааныг хамгаалах, Сангийндалай хийдийн ойр орчмыг өнгө үзэмжтэй байлгах үүднээс бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн оролцоотой хийх ажлыг эхлүүлээд байна. 
Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа Номгон нутгийн уугуул хүү, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Төрийн Хишигбат аймаг, нийслэлд ажиллаж амьдарч байгаа иргэд залуучуудыг уриалж, нэгтгэн хандивын аян өрнүүлж, сумандаа ирж удирдпагуудтай уулзаж санал бодлоо солилцон  тус бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 40 метр газрыг тэгшилж, бут сондуулыг цэвэрлэн, хашаа татаж, мод суулгах ажлыг 2018.06.23,24-ний өдрүүдэд зохион байгууллаа. 
Тус бүтээн байгуулалтын ажлыг сумын удирдлагууд, сумын ИТХ, ААН байгууллагууд хамтран нийт 800 метр орчим сондуулын хойд талаар хашаа татаж, мод суулга, сумын төвд ургасан бут сондуулыг түрж, тэгшлэх ажлыг хийхээр боллоо. 

Сумын ИТХ, ЗДТГ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%