Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Уул уурхайн салбарт хяналт тавих асуудлаар сургалт боллоо

2018-07-19

Уул уурхайн салбарт хяналт тавих асуудлаар Төв аймгийн Алтанбулаг, Баян, Сэргэлэн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт 2018 оны 07 дугаар сарын 17-18-нд Зуунмод суманд боллоо. Тус сургалтыг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан “Хил хязгааргүй алхам” ТББ болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж байна.

Дээрх гурван суманд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар нийлбэр дүнгээр 180 орчим ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценз олгогдсон байдалтай байна. Уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор гарч байгаа бэрхшээлээс дурдвал, “орон нутгийн газрыг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэрийг баг, сумын хурлаас удаа дараа гаргасан боловч лиценз олгогдсон хэвээр”, “газар дээр нь археологи, палентеологийн судалгаа бодитоор хийхгүйгээр зөвшөөрөл олгох”, “байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олсон орлогыг тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд биш зориулалтын бусаар ашиглах” асуудлууд гардаг байна. Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд, байгаль орчин, барилга хот байгуулалт, ашигт малтмал, мэргэжлийн хяналтын байгууллага хоорондын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоо шаардлагатай байгааг сургалтад оролцогчид онцолж байв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд өөрийн орон нутгийн байгаль орчин, иргэдийн ахуй амьдралд нөлөөлөл үзүүлж байгаа уул уурхайн салбарын үйл ажиллагаанд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төр, төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах боломжтой. Чухам ямар аргачлалаар ажиллавал үр дүнтэй байх талаар тус сургалт хурлын төлөөлөгчдийг чадавхжуулж байгаа юм. Үүний дараа эдгээр сумдын хурлын Байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны төлөөлөгчид өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад мониторинг хийнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%