Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Миний Диваажин

2014-09-08

МИНИЙ ДИВААЖИН

Овог нэрний минь өнө оршил болохоор

Онцгойлж нутаг усаа хуурдах сайхан байна.

Оршсон ганц заяа минь энд л болохоор

Онгодоо хөчлөн байж Увс нутгаа эгшиглүүлэх урамтай байна.

Хөлөг буурал уулс нь тууль болж дуурьсдаг

Хөсөг цагаан уул нь бороо цасаа ачаалж наашаа найрсдаг

Хөх дурдан нуур нь шувуудаа цэнгүүлж цэцэглэдэг

Хөдөө булган тал нь малаа багшруулж хөлөрдөг

Хөөмий лимбэн салхи нь цээж нэвтэлж ариулдаг

Увс нутгаа бодох бүрийд

Ургах нар нь Зүрхэнд манддаг юм

Унтах нойр, увдистай зүүдийг

Увс нутаг минь бүүвэйлж амраадаг юм

Дархан цаазтай нутгаа Дэлхийн өв гэж зарладаг, залбирдаг

Давсаар гангарсан уулаа Даргын нутаг гэж ерөөдөг, харуусалдаг

Дааган наснаас хурднаа Тэсийн унага гэж давхиулдаг, цололдог

Даяар дуурсах аваргаа Баянаа гэж урьдаг, дууддаг аа

Увс Хяргас хоёр далай нь

Улс Монголынхоо хойморыг чимэглэдэг

Уулынх нь өндөр, өвлийнх нь хүйтэн

Ухаан шандас хоёрыг чангалж өсгөдөг

Усных нь зөөлөн, элснийх нь торгонд

Умбасан булхсан бүхэнд эм болдог

Улаан галын илчтэй өнгөтэй чацарганаа

Урд нь тавьж зочлох нь дулаан сэтгэлийнх байдаг

Уулзсан золгосон бүхэнд

Увсынхаа хө гэж учирлах мэндлэх минь

                                               ялдамхан байдаг

Улс Монголоо би Минийх гэж өмөөрөх

                                           Бурхан зарлигтай

Увс нутгаа би Минийх гэж өмчлөх

                                           Дархан эрхтэй

Ургийн урагт Энхжин орших

Увс нутаг миний диваажин

Миний диваажин Увс нутаг аа 

  

БЭЛЭГИЙН НОРОВ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%