Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2018-09-13

      Увс аймгийн ЗДТГ, Сумдын ЗДТГ-ын ажилтнуудад жендэрийн тэгш байдал, түүнийг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт бүрдүүлэх, аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор аймгийн удирдлагууд болон байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, сумдын Засаг дарга нар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг хамруулан “жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа. 
       Сургалтын үеэр ЖҮХ-ны дэргэдэх шинжээчдийн бүлгийн гишүүд, ЖҮХАА-ны мэргэжилтнүүд сургагч багшаар ажиллаж жендэрийн тэгш байдлын талаар ойлголт мэдээлэл, жендэрийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт гэсэн хоёр гол сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг явуулж, мэдээлэл өгч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%