Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

2018-09-26

        Аймгийн ИТХ-ын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан “Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн Улаангом сумын хэмжээнд хийгдэж байгаа барилга байгууламж, төсөл арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө өгч, дүгнэлт хийх ажлын хэсэг өнөөдөр буюу 2018.09.24-нд:
- “Увс АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэж буй “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замын өргөтгөл
- “Ундрах бүтээмж” ХХК-ийн гүйцэтгэж буй 6-р цэцэрлэгийн засварын ажил
- Улаангом сумын 2-р багт ДМТМ трейд ХХК-ийн гүйцэтгэж буй 150 ортой цэцэрлэгийн барилга
- “Сод мандах” ХХК-ийн баригдаж буй 4, 5, 11-р багийн төвийн барилга
- “Зоос импекс” ХХК-ийн барьж буй 75 ортой цэцэрлэгийн барилга
- “Мана Оюу Увс” ХХК-ийн барьж буй Баруун Монголын шашин соёлын төвийн барилга
- “Амарсанаа” ХХК-ийн гүйцэтгэж буй ЕБ-ын 2-р сургуулийн өргөтгөл
- “Дүрт Уул” ХХК-ийн гүйцэтгэж буй УЦУОШГ-ын барилга
- “Сантех Увс” ХХК-ийн гүйцэтгэж буй дулаан, цэвэр, хэрэглээний халуун усны 772 метр шугам татах ажлуудтай тус тус танилцлаа. 
Тус ажлын хэсэгт Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатаар ахлуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ОНӨГ-ын дарга М.Улаанхүү, ХОХБТХ-ийн мэргэжилтнүүд 9-р сарын 28-ныг дуустал ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%