Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" төсөл

2014-09-11

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй "Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" төсөл 2012 оны 10 сарын 1-ээс 2015 оны 3 сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн түншлэгчид нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Агридеа ТББ (Agridea), Хараат бус судалгааны хүрээлэн болон төсөл хэрэгжиж буй орон нутгийн засаг захиргаа юм.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил нь уул уурхайн салбарын түүхий эдийн олборлолт, түүнээс улсын төсөвт орох орлогын өсөлтөөс шалтгаалан хурдтай хөгжин өөрчлөгдөж ирлээ. Гэсэн хэдий ч иргэдийн орлогын түвшин ялгаатай, ажилгүйдэл, ядуурлын түвшин буураагүй хэвээр байна. Засаг, захиргаа болон эдийн засаг, санхүүгийн хэт төвлөрөл арилаагүй байгаа бөгөөд эдийн засгийн хөгжлийг дагасан хөдөөгөөс хот руу шилжин суурьших шилжилт хөдөлгөөн үргэлжилсэн хэвээр. Төсөв, санхүүгийн төвлөрлийг сааруулах нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог хангах, орон нутагт эдийн засгийн илүү боломж нөхцөлийг бий болгох замаар иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг тогтвортой болгох, цаашид сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улсын ТӨР нь иргэдээ сайн сайхан, сэтгэл хангалуун амьдруулахын тулд орон нутгийн засаглалыг илүү хариуцлагатай, ил тод болгох, улмаар төвлөрлийг сааруулах нь хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд чухал алхам болохыг ухамсарлан үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар төвлөрлийг сааруулах үйл явцыг идэвхжүүлэх бодлогыг манлайлан ажиллаж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Орон нутгийн засаг захиргааг ардчилсан, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, иргэдийг мэдээллээр ханган, тэдэнд үйл ажиллагаагаа эргээд тайлагнадаг, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хариуцлагатай хүргэдэг болгох зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын гаргаж буй хүчин чармайлтад АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй "Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" төсөл дэмжлэг үзүүлж байна. Тус төслийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат, Цахир сум, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн сум, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сум, Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сум, Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Биндэр сум болон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8, 13, 14 дүгээр хороо зэрэг нийт 17 сум, хороог сонгон авч, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ҮР ДҮН БОЛОН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
Хөтөлбөр нь дараах үр дүнд хүрэхээр зорьж байна. Үүнд:
  1. Сум, баг, хорооны засаг захиргааны үндсэн чиг үүрэг, хариуцлагын талаар иргэдийн (эрэгтэй, эмэгтэй) мэдлэг дээшилсэн байх
  2. Орон нутгийн шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  3. Иргэдийн оролцооны сайн туршлага, сургамжуудыг баримтжуулан, оролцогч талуудтай хуваалцаж, нийтэд түгээх
  4. Иргэд төрийн байгууллагын ажилтнуудаас төрийн үйлчилгээний хүртээмжийг хариуцлагатай болгох, иргэддээ эргэн тайлагнахыг шаарддаг чадварт суралцах
ТӨСӨЛ НЬ ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙ ДӨРВӨН ХЭСГЭЭС БҮРДЭНЭ
  1. Иргэний боловсрол: Төвлөрлийг сааруулах чиглэлээр гарсан хууль тогтоомж, дүрэм журам Монгол улсад хэрэгжиж байсан хөтөлбөр, төслүүд хэрэгжсэн туршлага, сургамж, олон улсын туршлагын талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулахад чиглэнэ. Энэ хүрээнд иргэний боловсролын компанит ажил, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ.
  2. Иргэдийн оролцоотой шийдвэр гаргах: Иргэдийг нутгийн удирдлагын түвшинд шийдвэр гаргахад илүү оролцдог болоход дэмжлэг үзүүлэх үүднээс оролцооны механизмуудыг туршин хэрэгжүүлнэ.
  3. Харилцан суралцах: 17 загвар сум, хороодын иргэдийн оролцооны сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх замаар оролцооны болон төвлөрлийг сааруулах арга зүй, практик бий болгон, тэдгээрийг нийтэд түгээн дэлгэрүүлнэ. Төслийн явцад сайн туршлага болон сургамжуудыг баримтжуулах, цаашид түгээх болон нутгийн засаг захиргаа, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын сүлжээг бий болгоно.
  4. Нийгмийн хариуцлагын тогтолцоо: Иргэд өөрийн оршин суугаа сум, хорооны захиргааны үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэх, эргэх холбоог бий болгохын тулд нийгмийн хариуцлагын хяналт, үнэлгээний аргачлалуудыг хэрэглэнэ. Энэ зорилгоор нийгмийн хариуцлагын аргачлалуудыг туршин хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний талаарх санал гомдлын механизмыг бий болгоно.

ТӨСЛИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Орон нутгийн хөгжлийн санг хэрхэн зарцуулах талаар иргэдийн зөвлөмжТөслийн хүрээнд 2013 онд загвар 17 сум, хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар нөлөөлөл хийх, нийтийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого, журам боловсруулах зэрэг асуудлаар иргэдийн дунд удаа дараагийн хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгууллаа. Нийт 1300 иргэн хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Түүнчлэн үндсэн 5 загвар сум, 1 хороонд нийт 109 төслийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхэд иргэд саналаа оруулсан.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх сургалтууд: Өнгөрсөн 2013 оны зун АНУ-ын Азийн сангийн түнш Глоб Интернейшнл ТББ дээрх сургалтыг зохион байгуулж, нийт 544 иргэн, үүнээс 322 эмэгтэйчүүд хамрагдлаа. Мөн төсөл хэрэгжигч загвар сум, хороодын төрийн албан хаагчид оролцсон юм. Учир нь тус хуулийн талаар албан ёсны ямар нэгэн сургалт зохион байгуулагдаж байгаагүй аж. Оролцогчид сургалтын явцад дээрх хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан гаргасан бөгөөд 2014 оноос хэрэгжүүлж байна.

Төв аймгийн Зуунмод суманд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх талаар иргэдийн дунд хийгдсэн яриа хэлэлцүүлэг: "Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын засаг захиргаанд дэмжлэг үзүүлэн, тус сумын тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэд, төрийн байгууллагын хооронд нэг өдрийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийт 82 иргэн хэлэлцүүлэгт оролцож, хог хаягдлын цэгтэй газар дээр нь очиж танилцав. Төслийн хүрээнд сургалтад сууж бэлтгэгдсэн орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд хэлэлцүүлэгийг хөтлөн явуулав. Үүний үр дүнд иргэдээс хураах хогны хураамжийг нэмэгдүүлснээр хог хаягдлыг тогтмол цуглуулах боломжтой болно гэдэгтэй талууд санал нэгдсэн юм. Ийнхүү Зуунмод сум хогны хоёр машин нэмж худалдан авснаар баг бүр өөр өөрийн хогны машинтай болж байгаа юм. Энэхүү хэлэлцүүлгээс өмнө Зуунмод сумын хэмжээнд хогны ганц машин үйлчилдэг байв. 
Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн дунд зохиогдсон бас нэг хэлэлцүүлгийн үр дүнд хог хаягдлыг устгах цэг байгуулах шийдвэр гаргажээ. Энэ жишээ нь хариуцлагатай засаг захиргаа иргэдтэйгээ хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр бодлого боловсруулах, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх, тулгамдаж буй асуудлыг үр дүнтэй, амжилттай шийдвэрлэж чаддагийг харуулж байна.

Радио нэвтрүүлгүүд
01 - Иргэний идэвхтэй оролцоо нь ардчилсан нийгмийн үндсэн суурь
02 - Төсвийн тухай шинэ хууль ба олон нийтийн оролцоо
03 - Mэдээлэлтэй иргэн хүчирхэг
04 - Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг
05 - Нутгийн хөгжил иргэдийн оролцооноос эхэлнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%