Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРЫН БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН СУРГАЛТЫН ЗАР

2018-10-05

        Удирдлагын академийн магистр болон мэргэшүүлэх дипломын “улирал”-ын сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн намрын элсэлт уламжлал ёсоор 2018 оны 10 дугаар сард зохион байгуулагдана. 
Магистрын сургалтад 
Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгсөгчдөөс дараах мэргэжлийн чиглэлээр Загийн газрын тэтгэлэгт болон хувийн зардлаар төлбөртэй суралцуулахаар элсүүлнэ. 
1. Төрийн захиргааны менежмент 
2. Төрийн удирдлага
3. Бизнесийн удирдлага
Элсэгчдэд тавигдах шаардлага: 
Засгийн газрын тэтгэлэгт: 
1. Аймаг, сумын хурал, захиргааны байгууллагын удирдах албан тушаалд тогтвортой 2-оос доошгүй жил ажиллаж байгаа ТЗ-7, ТТ-11 буюу түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас элсүүлэн сургана. 
2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн /2016.10.01-ний өдрөөс өмнө өргөсөн байх/
3. Удирдлагын академийн Төрийн захиргаагаар мэргэшүүлэх дипломын сургалтыг 2010 оноос хойш амжилттай дүүргэсэн /голч дүн 3.0-с дээш/
Хувийн зардлаар /төлбөр 3.824.000 төгрөг/ 
1. Бакалавр, түүнтэй адилтгах боловсролын зэрэгтэй байна. /бакалаврын боловсролын зэрэгтэй адилтгах боловсрол гэдэгт бакалаврын зэрэг олгож эхлэхээс өмнө 4-өөс доошгүй жил суралцаж эзэмшсэн бүрэн дээд боловсролыг ойлгоно. 
2. Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг /төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, нийтийн удирдлагаар/ 
төгссөн байх 
Мэргэшүүлэх дипломын сургалт 
Боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй иргэдийг дараах мэргэжлийн чиглэлээр Засгийн газрын тэтгэлэгт болон хувийн зардлаар төлбөртэй суралцуулахаар элсүүлнэ. 
1. Төрийн захиргааны менежмент 
2. Төрийн удирдлага
3. Бизнесийн удирдлага
Элсэгчдэд тавигдах шаардлага: 
Засгийн газрын тэтгэлэгт: 
1. Аймаг, сумын хурал, захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас элсүүлэн сургана. 
2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн /2016.10.01-ний өдрөөс өмнө өргөсөн байх/
3. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагч 
Хувийн зардлаар /төлбөр 2.751.000 төгрөг/ 
1. Бакалавр, түүнтэй адилтгах боловсролын зэрэгтэй байна. /бакалаврын боловсролын зэрэгтэй адилтгах боловсрол гэдэгт бакалаврын зэрэг олгож эхлэхээс өмнө 4-өөс доошгүй жил суралцаж эзэмшсэн бүрэн дээд боловсролыг ойлгоно. 
Элсэгчдийн бүртгэл
Аймгийн Засаг даргын тамгын газрын 3 давхрын 311 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 01-12-ныг дуустал бүртгэнэ. 
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Удирдлагын академийн www.naog.gov.mn сайт, аймгийн Засаг даргын тамгын газрын 70453620, 99018395 дугаарын утаснаас авах боломжтой.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%