СУМЫН ИТХ-ЫН
ТӨЛӨӨЛӨГЧИД, БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
2016-2020 онд бүрэн эрх нь хэрэгжиж буй сумын ИТХ-ын 21 Төлөөлөгч, 6
багийн ИНХ-ын дарга, сумын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын
бүрэлдэхүүнтэйгээр 2018.10.14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “ЭКО ДҮҮРЭГ”
болох Хан-Уул дүүргийн “Иргэний танхим”-д Монголын нутгийн Удирдлагын холбооны
“Хурал ба Төлөөлөгчийн ур чадвар” сэдэвт сургалтанд хамрагдлаа. Уг сургалтыг
“Төлөөлөгчийн манлайлал, бүрэн эрхээ чадвартай хэрэгжүүлэхэд анхаарах зарим
асуудлууд”, “Орон нутгийн төсвийн харилцаа, ИТХ-ын сайн туршлага”, “Төрийн
байгууллагын уялдаа холбоо, хуулиудын хэрэгжилтэд тавих хяналт”, “Нутаг дэвсгэрийн
хөгжлийн төлөвлөгөө” сэдвээр МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав, тус холбооны
сургагч багш Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, НИТХ-ын Хуралдаан зохион
байгуулалт-Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, ХААИС-ийн Тэнхимийн
эрхлэгч доктор, профессор С.Сайнбаяр нар удирдан зохион явууллаа.
Биднийг хүлээн авч дэмжлэг үзүүлсэн МУ, ЗХУ-ын баатар сансрын нисэгч
Ж.Гvррагчаа, УИХ-ын гишvvн Ж.Бат-Эрдэнэ, МУ-ын гавьяат барилгачин П.Мэндбаяр,
Геофизикийн эрдэм шинжилгээний хvрээлэнгийн техникч Ч.Батмөнх, Хан-Уул дүүргийн
ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны
дарга Ж.Ичинноров бусад албаны хүмүүс, аймгийн Засаг дарга З.Батзориг, Засаг
даргын орлогч Ц.Бат-Өлзий, сумын уугуул, хувиараа хөдөлмөр эрхэлж буй Ц.Батмөнх
нартаа ИТХ-ын дарга, ажлын алба, Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нараас чин
сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энх сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе.