Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: Хөглийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоё өдөрлөгийг зохион байгууллаа

2018-10-24

Номгон сумын ИТХурал, сумын ХБИ-ийн салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан / 2018.10.24/ 'Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоё' өдөрлөгт нийт 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдлаа.
Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тус өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласанд нийт Номгончуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. 
Тус өдөрлөгийн үеэр сумын ХБИ-ийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлан тавих, ХБИ-дэд хууль эрх зүйн сургалт мэдээлэл хийх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хүлээн авч уулзах, ХБИ Б.Нэргүймаад гэр олгох, уралдаан тэмцээн, / Даам, дартс, Бонго/ концерт, үдшийн цэнгүүн зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн тэргүүн И.Тунгалаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хариуцсан мэргэжилтэн Б.Оюунсүрэн сумын Засаг дарга, байгууллагын удиридлагууд,багийн Засаг дарга нар оролцож хамтран ажиллаа. 
Энэхүү үйл ажиллагааг "Хүмүүнлэгийн аян" -д нэгдэж мөнгөн хандив өгсөн Багуудын хуралд оролцсон иргэдийн / Хармагтай баг-244,0, Эмгэнбулаг -152,0, Богт баг -72,0, Дэрсэнэ-ус баг-188,0, Төхөм баг-129,0/ хүмүүнлэг сайхан сэтгэлийн дэмжлэгээр болон аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас /150,0/ ивээн тэтгэж зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%