Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн боллоо

2018-11-02

        Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” баруун бүсийн зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд зохион байгууллаа.

           Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Баян-өлгий, Ховд, Увс аймгийн төлөөлөгчид 110 гаруй хүн оролцож, баруун бүсэд малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%