Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАРУУНТУРУУН СУМЫН СУМ СУРТАЛЧЛАХ ӨДРҮҮД БОЛЛОО

2018-11-05

      Увс аймгийн Баруунтуруун сум нь 1959 онд байгуулагдсан ба өмнө нь 1943 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Баруунтурууны САА хэмээн байгуулагдаж байжээ. 329,2 мянган га нутаг дэвсгэртэй. Тус САА улсад 6 удаа шалгарч, 1979 онд атар газар эзэмшсэний 20 жилийн ойгоор улсад 1 дүгээр байр эзэлж алтан цомоор шагнагдаж, БНМАУ-ын Аварга САА болсон түүхтэй. Тус сумаас Хөдөлмөрийн баатар 6, Улсын ургацын аварга 37, Улсын сайн малчин 2, Улсын аварга, арслан, начин, Олимпийн медальтнууд зэрэг алдар гавъяатнууд төрөн гарсан байдаг. 
         Баруунтуруун сумын өдрүүд арга хэмжээний хүрээнд Увс аймгийн шилдэг 6 багийн гар бөмбөгийн тэмцээн, 32 бөхийн барилдаан. Үзэсгэлэн худалдаа, “Турууны намар” сумын авъяастнуудын тоглолт тус тус БТСГ-т зохион байгуулдагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%