ГХУСАЗЗ-ийн хурлын тэмдэглэл
Хурал 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10:15 цагт
ИТХ-ын даргын албан тасалгаанд болов. Хуралд ГХУСАЗЗ-ийн дарга М.Наурызбай,
Засаг дарга Ш.Сабит, МЭҮТасгийн дарга М.Хурмангазы, НБ-ын түшмэл Х.Жанаргүл,
цагдаагийн төлөөлөгч Х.Жахсылых, цагдаа Х.Серикбол, зөвлөлийн гишүүд Б.Даулет,
Т.Айболат /А.Базарханы оронд/ Т.Берикбол, С.Хамкеш нар оролцон суув.
ХЭЛЭЛЦСЭН нь: 1. ГХУСАЗЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг
танилцуулах
1. Улирлын мэдээг хугацаанд ирүүлж байх
2. Архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх
3. Мал мах бэлтгэх үеийн эргүүлийн пост ажиллуулах талаар
4. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой сайдын тушаал, ЗГ-ын
тогтоолын хэрэгжилтийг хангах талаар ажил зохион байгуулах
М.Наурызбай: Хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, дээрхи
асуудлын талаар хуралд оролцсон хүмүүсийн санал бодлыг сонсов.
Б.Даулет /сургуулийн захирал/: Сургуульд ойр хавийн түц,
дэлгүүрүүд жижиг хямдхан хуурамч хүнсний зүйл худалдаалдаг. Үүнийг сургуулийн
ялангуяа дотуур байрны хүүхдүүд авч идээд, хордлого болдог.Үүнийг анхаарч ажил
зохион байгуулах Хүнсэнд харшилтай зөвшөөрөгдөөгүй бүтээгдэхүүн зарж байгаа
хүмүүст сумын удирдлагын зүгээс хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.
Х.Жахсылых: Сумаас мал алга болсон өргөдөл байнга ирдэг.
Сураглаж өгөхөд гарч ирдэг. Ихэнх хүмүүс залхуу малдаа хайнга ханддаг, өөрсдөө
эрж хайдаггүй. Энэ цагдаа нарын ажил гэж боддог юм шиг.
Мөн сумаас дайран өнгөрөх мал туух, тээвэрлэх үед малын
гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, мал эмнэлгийн бичигтэй, хаанаас авч явааг
шалгахаар аймгийн наад талд пост ажиллуулахаар болсон.
Б.Даулет: 14-16-ны хооронд 10 газраас хүмүүс ирж үзүүлэх
сургуулилт болно. Энэ үеэр цагдаа нар ажиллаж өгөөрөй.
Засаг дарга Ш.Сабит: эцэг эхчүүдээс гомдол мэдүүлдэг.
Зарим дэлгүүрийн хүмүүс хүүхдүүдэд зээлээр вм худалдаалдаг. Үүнийг анхааруулж
хэлж өг гэсэн. Иймээс байцаагч нар цагдаа нартай хамтран ажил зохион байгуулах
эргэлт хийх хэрэгтэй байна. Дэлгүүрийн эздэд тайлбарлаж ойлгуулж өгөх хэрэгтэй.
Эргүүлийн пост ажиллуулахад урьд сургуулиас гамшгаас
хамгаалах 1 гэр байсан, хэрэглэх явцад зарим зүйл нь алга болсон одоогоор бүрэн
бүтэн биш байна. Иймээс энэ удаа цэцэрлэгээс гэр авч хэрэглэнэ үү?
Би сургуулиас 1 хонины мах гаргаж өгье.
М.Наурызбай: ИТХ-аас бензиншатахууныг зохицуулж өгье.
Үлдсэн албан байгууллагууд бусад хэрэгслийг хариуцаж олж
өгөөрөй.
С.Серикбол: Хөдөөгийн эцэг эхчүүд хүүхдээ хичээл
таслуулахгүй сургуульд ирүүлж байх, шөнө юм уу өглөө эрт унаагаар авч ирэх юм.
Үүнийг анхааралдаа авах.
Х.Жахсылых: Дотуур байрны хүүхдүүд:оройн 18:00 цагаас
хойш гарахгүй байх ёстой. Гэтэл байрны хүүхдүүд оройн цагаар их дэлгүүр хэсдэг.
Үүнийг анхаарах.
Б.Даулет: Оройн цагаар дотуур байранд цагдаа нар эргэлт
хийж байх хэрэгтэй. Гаднаас янз бүрийн хүүхдүүд ирж тамхи татдаг албан бус
мэдээлэл байдаг. Үүнийг анхааралдаа авах.
М.Наурызбай: Архи, тамхинаас урьдчилан сэргийлэх талаар
сургалт зохион байгуулах ажлыг Цагдаагийн төлөөлөгч, хийгэм бодлогын түшмэл нар
хариуцан явууулах. Ялангуяа архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг бүртгэлтэй
хүмүүсийг түлхүү оролцуулж хийсэн ажлын тайлангаа тогтмол ирүүлж байх,энэ сарын
20 хүртэл.
Х.Жахсылых: Ер нь ГХУСАЗЗ-ийн хүрээнд сар бүр нэг нэг
чанартай ажил зохион байгуулж байвал яасан.
Бусад нь энэ ажлыг дэмжив.
М.Хурмангазы /МХУБайцаагч/: Хяналтыг төлөвлөгөөт хийвэл
удирдамж гарган хийх хэрэгтэй.
Постонд бүх багийн Засаг дарга, малын эмч нарыг гаргаж
өгч хамтран ажиллая.
Б.Даулет, Х.Жахсылых: Удирдамж гэх юмгүй, Хүнсний аюулгүй
байдлын хэрэгжилтийг хангах, сайдын тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор гэсэн 7
хоногийн төлөвлөгөө гарган ажилласан ч болно.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. Постонд гарах хүмүүс, хоол унд, бусад холбогдох
хэрэгслийг хамтран ажиллах сумдадтай тохиролцож ярилцаж байгаад гаргаж өгөх
2. Хүнсний дэлгүүр, дотуур байранд эргүүл хийх, зааварчлах,
зөвлөх хамтран ажиллах
3. Архи тамхины хор хөнөөлийн талаар сургалт зохион
байгуулах нийгэм бодлогын түшмэл Х.Жанаргүл, цагдаагийн төлөлөгч Х.Жахсылых,
хүн эмнэлгийн их эмч нар
4. Сар бүр тодорхой ажил зохион байгуулж тайлан мэдээг
ИТХ-ын ажлын албанд сар бүрийн 20-ны дотор ирүүлж байх
Хурал мөн өдрийн 11:20 цагт өндөрлөв.
Хурал удирдсан дарга М.Наурызбай
Тэмдэглэл хөтөлсөн С.Хамкеш