2021-12-10
Толбо сумын бүрэн дунд сургуулийн 9-12 лдугаар ангийн нийт 200 гаруй сурагчдад сумын ГХУСАЗСЗ-өөс "Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх үүрэг, Гэмт хэрэг ба зөрчлийн ялгаа, цахим гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, Авлига түүний хор уршиг" сэдвээр ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш, Хууль, эрх зүйн мэргэжилтэн Н.Гүлнур, ЗДТГ-ын нийгмийн ажилтан Х.Жанаргүл нар сургалт зохион байгуулав. "Сумын ГХУСАЗСЗ-ээс Авлигын эсрэг зохион байгуулсан сургалтын хүрээнд “Шинэ үеийн залуус шударга ёсыг юу гэж ойлгодог вэ?” эсээ бичлэгийн уралдаан зарлаж, идэвхтэй оролцож өөрийн мэдлэг боловсролоо дайчлан харуулсан 9 сурагчийг ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.