Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СТАТИСТИК-ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ сарын аян

2018-11-12

СТАТИСТИК-ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ сарын аяны хүрээнд статистикийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтан ЕБ-ын цогцолбор 2 дугаар сургуулийн ахлах ангийн 120 сурагчдад Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг “Статистикийн боловсрол” сэдвээр 1 цагийн хичээл заалаа. Хичээлээр статистикийн тухай ойлголт, байгууллагын үйл ажиллагаа, тооллого судалгааг хэрхэн зохион байгуулдаг, ОУ-ын статистикийн салбарын чиг хандлага, улс, бүс, аймгийн статистик мэдээлэл хэрхэн хаанаас авах талаар тодорхой мэдээлэл хийлээ.

Мөн Увс аймгийн 2017 оны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулга хийж сурагчдын статистик боловсролыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн ажил боллоо. Үндэсний Статистикийн хороо, БСШУСЯ хамтран ЕБС-ын багш нарт зориулсан “Статистикийн арга зүй гарын авлага” боловсруулан гаргасан нь статистикийн талаарх сурагчдын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсныг багш, сурагчид онцолж байсан юм.

Энэ үеэр анги бүрийн шилдэг сурагчдад өөрийнх нь талаар сонирхолтой статистик мэдээллийг агуулсан гэрчилгээг гардуулан сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%